“Ардчиллын баяр” –ын мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“Ардчиллын баяр” –ын мэнд хүргэе

МЭНДЧИЛГЭЭ

АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭЭ

АРДЧИЛСАН НАМЫН ЭРХЭМ ЖУРМЫН НӨХӨД, ГИШҮҮД,  ДЭМЖИГЧДЭДЭЭ

Цагаан морин жилийн төвөргөөнөөр эхэлсэн Ардчилсан Хувьсгал эрийн цээнд хүрч өнөөдөр ардчиллын зарчмаар төр улсаа удирдаж, иргэн бүрийнхээ сайн сайхан ирээдүй, аз жаргалтай амьдралын төлөөх бодлогыг эрхэм болгон ажиллаж буй Ардчилсан намын баярын өдөр тохиож байна.

1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны энэ өдөр Ардчилсан намын Анхдугаар их хурал хуралдаж, Монгол Улсын олон намын тогтолцоотой, олон ургальч үзэлтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан улс болох зам руу эргэж буцалтгүйгээр оруулсан түүхэн өдөр.

Ардчилсан нам өнгөрсөн 20 жилийн хугацаанд иргэн бүрийн төлөө аливаа шинэ бүхний анхдагч нь, хэрэгжүүлэгч нь байсаар ирсэн. Ийм ч учраас 2010 оны арванхоёрдугаар сарын 10-ны Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн босгон дээр Ардчилсан намаас Ардчилсан хувьсгалын хоёр дахь Давалгаа Эдийн засгийн хувьсгалыг эхлүүлснээрээ албан ёсоор зарлаж, “МОНГОЛ ХҮН 2020” хөтөлбөрийг санаачлан улс орон даяар хэлэлцүүлгийг амжилттай өрнүүлж байна.

“МОНГОЛ ХҮН 2020” хэлэлцүүлэг нь Монгол орны өнцөг булан бүрт хүрч орон нутгийн ард иргэдийн тулгамдсан асуудлыг Эрх чөлөөтэй монгол хүн, Эрдэм боловсролтой монгол хүн, Эрүүл чийрэг монгол хүн, Ажилтай, орлоготой монгол хүн, Аюулгүй орчинтой монгол хүн чиглэлээр хэлэлцүүлэн иргэн бүр өөрийн оршин буй газартаа сайхан амьдрах боломжийг бий болгохоор зорьж байгаагаараа онцлог болж байна.

Ардчилсан нам Ардчилсан Монгол Улсын иргэн бүрт эрх чөлөөг нь эдлэн газрыг нь, гадагшаа зорчих эрхийг нь, гартаа барих утсыг нь, гараждаа тавих машиныг нь, гуундаа тахих бурхныг нь амьдран суух орон сууцийг нь, газартаа баялагтаа эзэн болох эрхийг нь өгч чадсан шигээ монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг нь өгч чадна.

Ардчилсан нам, Ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Арчдилсан хувьсгалын анхдагчид болон эрхэм журмын нөхөд, гишүүд дэмжигчдэдээ “Ардчиллын баяр” –ын халуун мэндчилгээг дэвшүүлье.

Ардчилллын босоо цагаан хийморь үргэлж мандан бадрах болтугай.

АРДЧИЛСАН НАМ
2011.04.07

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж