Бөмбөгдөлтөө зогсоохыг хүсч захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Бөмбөгдөлтөө зогсоохыг хүсч захидал илгээжээ

Ливийн удирдагч Муамар Каддафи АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад захидал илгээж, НАТО-гийн орнууд Ливийг бөмбөгдөхөө зогсоохыг хүссэн тухай америкийн засаг захиргааны төлөөлөгч CNN телевизийн сүлжээнд нотлон ярисан байна.

Уг захидалд  “шинэ зүйл” огт байгаагүй тул  Вашингтон түүнд онцгой ач өгөөгүй бөгөөд Каддафид хэлэлцээ хийх буюу огцрох хүсэл эрмэлзлэл огт байхгүй байгаа гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээлэл нь Триполи хотод гэнэт хүрэлцэн ирсэн америкийн конгрессын гишүүн асан Curt Weldon Ливийн гадаад харилцааны дэд сайд Жалид Жаимтай уулзалт хийж байгаа тэр үе мөчтэй давхцаж байгаа аж.

Бүгд найрамдах намын гишүүн Уэлдон 2004 онд Ливийн удирдагч Муамар Каддафийн урилгаар америкийн конгрессын гишүүдийн төлөөлөгчдийг тэргүүлэн Ливи улсад айлчлал хийж байсан удаатай ажээ. Уэлдон “Энэ удаа би түүнтэй улаан нүүрээрээ тулан уулзаж, явах цаг ирлээ гэж шууд хэлэх гэсэн юм. Албан тушаалаасаа огцорч, ард иргэдэд засгийн эрхийг авах боломжийг олгох ёстой юм” гэж WPIX-TV телевизийн сүлжээнд өгсөн ярилцлагандаа мэдэгдсэн байна.

Гэвч тэрээр “The New York Times” –т нийтлүүлсэн мэдээлэлдээ “Би олон удаа Каддафитай уулзаж байсан тэр албан тушаалаа орхиж, огцроно гэдэг нь үнэндээ их түвэгтэй байх болно” гэжээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж