Төрийн банкны удирдлагыг сэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Төрийн банкны удирдлагыг сэлгэлээ

Төрийн банкны удирдлагын багийг гэрээгээ амжилттай биелүүлсэн гэж үзэж, шинэ багийг томилсон байна.

Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар Ж.Отгонбилэгийг томилсон байна. Ж.Отгонбилэг нь тус банкны Борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаад уг албанд томилогдож буй аж. Тэрбээр 1997-1999 онд Монголбанкны хянан шалгагч, 1999-2006 онд тус банкны ахлах хянан шалгагч, 2005-2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш, 2006-2007 онд “Монгол шуудан” банкны Зээлийн бодлого, зохицуулалтын захирал, 2007-2009 онд “Жэй Эн Моторс” компанид гүйцэтгэх захирал, 2009 оноос Төрийн банкны Борлуулалт хариуцсан захирлаар ажиллажээ.

Төрийн банкийг 2009 оны арваннэгдүгээр сараас эхлэн Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтарсан удирдлагын баг толгойлж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж