“Чингис хаан” ном ялалт байгуулсаар

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” ном ялалт байгуулсаар

Эрдэмтэн Jack Weatherford-ын бичсэн Дэлхийг байлдан дагуулсан Чингис хааны түүх, XIII зууны монгол цэргийн зохион байгуулалтыг өгүүлдэг “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” номын аудио хувилбар өнгөрөгч оны хоёрдугаар сард худалдаанд гарсан. Тус сонсдог ном худалдаанд гарсан даруйдаа уншигчдын анхаарлыг татаж, аудио бүтээгдэхүүн худалдаалдаг Audible. com хэмээх сайтад борлуулалтаараа тэргүүлсэн. Тус ном 14.19 цаг үргэлжилдэг бөгөөд энэ удаа Audilbe.com цахим хуудаснаас зохион байгуулсан шилдэг аудио ном тодруулах дөрөв дэх шалгаруулалтын эцсийн шатанд өрсөлдөж байна. Редакторуудын сонголт, борлуулалтаараа тэргүүлэгч, шүүмжлэгчдийн таашаалд нийцсэн, хэрэглэгчдийн хамгийн дуртай бүтээл гэсэн дөрвөн төрлөөр тус бүр найман ном шигшигдэн өрсөлдөж байгаа юм. Шалгаруулалт хасагдах журмаар явагдах бөгөөд хэрэглэгчдийн хамгийн дуртай ном төрөлд зохиолч Жэк Уитерфорд “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” ном  эхний тойрогт Жим Бачерийн “Өөрчлөлт” бүтээлтэй  өрсөлдөн 3955 саналаас 2440 санал авч 1000 саналын илүүгээр 62:38 харьцаагаар ялж, хоёрдугаар шатанд  “Shadowfever”  номтой өрсөлдөж  53:46 харьцаатайгаар дахин ялалт байгуулжээ.  Тус ном гуравдугаар шатандаа Stieg Larsson-ы “ The girl who kicked the Hornet’s nest” номтой өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 57:43 харьцаатайгаар ялж яваа юм. “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй”  ном ийнхүү амжилттай өрсөлдөж байгаа нь та бүхний өгсөн саналын үр дүн юм шүү. Өчигдөр эхэлсэн гуравдугаар шатны өрсөлдөөн энэ сарын 16 хүртэл үргэлжлэх тул Амазан.ком-ын охин компани болох Аудио номын www.audible.com/tournament цахим хуудсанд зочлон саналаа өгөөрэй.

Энд дарж сонирхоно уу

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж