НАТО Мисратагийн босогчдод туслахаар шийдэв

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

НАТО Мисратагийн босогчдод туслахаар шийдэв

Тусламж үзүүлэх, эсэхээ шийдвэрлэж чадахгүй удааширч байна гэж Мисратагийн босогчдын зэмлэл хүлээсэн НАТО лхагва гаригт Мисратагийн ард иргэдийг хамгаална гэж амалсан байна.

Каддафийг дэмжигч хүчний зүгээс 40 гаруй хоног дайран довтолж буй “Мисрата хотын ард иргэдийг хамгаалах талаар бүх талын арга хэмжээ авна” гэж НАТО-гийн хүчний төлөөлөгч Кармен Ромеро AFR агентлагт хандан мэдэгдсэн байна.

Босогчдын цэргийн удирдагч, генерал Абдел Фаттах Юнес өнгөрөгч мягмар гаригт “Мисратагийн оршин суугчдыг үхэл мөхөл рүү нь илгээж байна” гэж НАТО-г буруутгасан билээ.
Ливийн Дотоод хэргийн сайд асан Абдел Фаттах “Хэрэв НАТО дахиад долоо хоног хүлээх юм бол Мисратагийн төгсгөл ирэх болно. Ус, цахилгаан,  хоол хүнс байхгүй боллоо” гэж мэдэгдсэн юм.

Лхагва гаригт Францийн Гадаад харилцааны сайд Алан Жүпе ийм байдал цаашид үргэлжлэх ёсгүй” гэсний дараахан  Ромеро “Мисрата бол бид нарын нэн тэргүүний ач холбогдолтой хот юм” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж