Тэмдэглэлт өдөр 2011.02.24

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.02.24

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эстонийн тусгаар тогтнолын өдөр
    Таллин. Хуучин хот.
    Тусгаар тогтносон Эстони улс ХХ зуунд л бий болжээ. 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалын дараа Оросын түр Засгийн газар Эстонийг автономит эрхтэй болгохыг зөвшөөрсөн байв. Эстоничуудын Үндэсний түр зөвлөл хоёрдугаар сарын 4-нд сонгууль явуулан Хууль тогтоох байгууллагатай болсон. Уг байгууллагын депутатууд тусгаар тогтнолын төлөө байв. Үндэсний түр зөвлөл нь 1918 онд Эстонийн тусгаар тогтнолыг зарлажээ.

    Өдрийн ишлэл
    * "Би захирагчдад монструудыг цуглуулан Кунсткамерт ирүүлэхийг тушаалаа. Хэрэв би хүнэн мангасуудыг бие галбираар нь биш зан араншингаар нь цуглуул гэвэл байр сав хүрэлцэхгүй байсан биз. Тэд бүх ард түмний кунсткамертаа тэнэж явцгааг. Хүмүүсийн дунд тэд тэртэй тэргүй тод харагдана”
    (1718 оны хоёрдугаар сарын 24-нд хуучны тооллоор 13-нд I Пётр  хаан эрэмдэг, зэрэмдэг хүмүүсийн зураг хөрөг, тэдний талаарх цуглуулж, тэднийг цуглуулсных нь төлөө шагнал өгөх зарлиг гаргажээ.Цуглуулсан зүйлсээрээ тэрээр музей гаргажээ)
     
    Андрей Матвеев. Агуу Петрûí хөрөг. 1724-1725 онууд. Эрмитаж
    Ингэж  Оросын анхны музейг бий болгож байжээ. Кунсткамера (Kunstkammer – "урлагийн тасалгаа" гэсэн герман үг) Оросын анхны музей буюу кунсткамера 1714 онд нээгдсэн ба үзмэр нь хүн амьтны генетик эрэмдгүүдийн талаарх зураг, хөрөг баримтаар эхэлж байв. Мөн тэнд зоологийн цуглуулга тавигдсан байлаа. Хожим музейг тусгай Зоологийн музей болгон өөрчилсөн байжээ. Анхны кунсткамерагийн бүтэн нэр нь одоо “Агуу Петрийн нэрэмжит хүн судлал ба угсаатан зүйн музей” болжээ.

    Бельгид анхны хонжворт сугалаа явагджээ
     
    1466 он: хонжворт сугалааг улс орнууд янз бүрийн зорилгоор мөнгө цуглуулахад зориулан явуулж ирсэн юм. Түүхчид,  хэл зүйчдийн үзэж байгаагаар «лотерей» гэх үг нь «hlot»-«сугалаа» гэх франц үгнээс гаралтай гэнэ. Дараа нь тэр нь товчлогдсоор “хувь” гэж орчуулагдах английн «lot» гэдэг үг болжээ. Европт зураач
    Ян Ван Эйкийн бэлбэсэн эхнэр Брюгге (Бельги) хотод 1466 оны хоёрдугаар сарын 24-нд  нөхрийнхөө нас барсны 25 жилийн ойгоор явуулсан сугалаагаар лотерей албан ёсны эхлэлээ тавьсан байна. Тасалбар худалдан авсан хүн бүр мөнгө хожих боломжтой байсан юм. Хонжворт сугалаанаас олсон мөнгийн тэр авгай хотын ядууст зориулжээ. Хувьдаа болон улсад орлого олохоор 1520-1532 онд хооронд Францын хаан  I Франциск хэд хэдэн хотод лотрей хийх зөвшөөрөлд өгсөн байлаа.
    «De Lotto de Firenze» гэсэн нэртэй мөнгөн шагналтай өргөн цар хүрээний лотерейг Флоренци хотноо 1530 онд явуулж амжилтай болсон учир Италид  энэ арга хэмжээ өргөн дэлгэрч улсын санд мөнгө цуглуулж байлаа.

    Америкт Жорж Вашингтоны явуулсан хонжворт сугалааны мөнгөөр  Камберлендын уулархаг нутагт зам тавьж байлаа. Сиднейн дуурийн театрыг хонжворт тоглоомын татвараар босгосон юм.

    Гоголь “Амьгүй албатынхаа” хоёрдугаар ботийг шатаав

    Гоголь номоо шатааж суугааг зураач  А.Л. Москаленко зуржээ

    1852 он: Гоголь амьдралын сүүлийн дөрвөн жилийг Москвад Никитскийн цэцэрлэгт гудамжны байшинд өнгөрөөжээ. Тэр тэнд “Амьгүй албат” номынхоо хоёрдугаар ботийг шатаасан гэдэг. Тэр байшин нь гүн А.П. Толстойнх байсан бөгөөд үргэлж мөнгөөр гачигдаж байлаг ганц бие авьяаслаг зохиолчийг тэрээр байрандаа суулгажээ. Гоголь уран бүтээлээрээ амьдарч өөрийгөө түүний барьцаа болгосон хүн байлаа. Түүний хөрөнгө нэг л жижиг чемодан байсан гэх. “Амьгүй албат” номын хоёрдугаар ботид тэрээр Оросын тухай бүх үнэнийг өгүүлсэн гэдэг.
    Гэвч түүний амьдралд эрс өөрчлөлт гарчээ… Гоголийн найзын эхнэр Е. Хомякова гэдэг хүндэтгэдэг эмэгтэй нь 1852 онд нас барсны дараа тэрээр “үхлийн айдаст” автсан  байжээ. Гоголь үхлийн тухай тогтмол бодож хүч эрч нь буурч байлаа. Түүний шашны багш Матвей Гогольд зохиолчийн хөдөлмөрөө орхин буяны замд орохыг зөвлөж байлаа. Орчин үеийн оношоор бол Гоголь мэдрэлийн гүнзгий ядаргаанд орсон байжээ. Тэр нь зохиолчийг энэ ер бусын алхам хийхэд түлхсэн бололтой. Тэрээр 1852 оны хоёрдугаар сарын 24-ний шөнө зохиолынхоо үргэлжлэлтэй цүнхээ авчрахыг зарц Семёндаа тушаасан гэдэг. Зарц нь түүнийг гар бичмэлээ битгий устгаач гэж гуйхад нь “Чиний хэрэг биш! Залбирч бай!» гэж хэлээд гар бичмэлээ шатаажээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж