
Шотландын прокурорын газрын төлөөлөгч Английн гадаад харилцааны яамны төлөөлөгчтэй уулзаж, Пан Америкийн рейсийн онгоцонд халдага хийсний улмаас 270 зорчигчийн амь нас үрэгдсэн гэмт хэрэгтэй холбогдуулан Кусаг байцаах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Онгоц халдлагад өртөж, сүйрсэн тэр үед Куса Ливийн аюулаас хамгаалах байгууллагын чухал нөлөө бүхий гишүүн байсан бөгөөд хожим нь уг халдлагыг үйлдсэн цорын ганц буруутан болж, бүх насаараа хоригдох ял авсан ливийн иргэн Абделбасет Али Меграиг суллуулан гаргахад бас чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж буй ажээ.
Мөн 1984 онд Каддафийг эсэргүүцэн Лондон дахь Ливийн Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал хийж байсан хүмүүсийн хөдөлгөөнийн зохицуулан ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Иветте Куперийг буудан амь насыг нь хөнөөсөн хэрэгт Куса холбоотой гэж үзэж буй аж. Тухайн үед Куса Ливийн ЭСЯ-нд өндөр зэрэглэлийн албан тушаал хашиж байсан байна.
Английн гадаад харилцааны сайд William Hague английн засгийн газар Кусад дипломат эрх дарх олгох амлалт гаргаагүй тул хуулийн байгууллага дээрх хоёр хэрэгтэй холбогдуулан Кусаг байцаахад саад учруулахгүй гэж нотолсон байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг