
“Microsoft”, “Toyota” хамтран Toyota автомашинд интернэт үйлчилгээ нэвтрүүлэх болсон гэнэ. Жолооч нарт зориулсан дээрх интернэт үйлчилгээ 2015 оноос хэрэгжих эхэлнэ гэж “Toyota” найдаж байгаа гэнэ. Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн аварга, программ хангамжийн хамгийн том корпораци хамтран “Toyota Media Services” үйлчилгээнд 12 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Интернэтийн үйлчилгээ нь дижитал хэлбэрээр мэдээлэл авах боломж олгох юм байна. Мөн GPS-тэй адил multimedia үйлчилгээ авах боломжтой ажээ. Эхний ээлжинд “Toyota”-гийн 2012 оны hybrid загварын автомашинд интернэт үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ. “Microsoft” одоог хүртэл “Ford” автомашины үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа ажээ. “Ford” –ын “Sync entertainment system”-ийг “Microsoft” зохион бүтээсэн бөгөөд 2007 онд нэвтрүүлсэн уг үйлчилгээ нь жолооны ард утсаар ярьж, дуут мессеж сонсон, GPS ашиглах боломж олгосон юм.
Н.Энх