Хятадад газрын тосны хэрэглээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Хятадад газрын тосны хэрэглээ нэмэгджээ

Хятадад газрын тосны дотоодын хэрэглээ нэмэгдэж, үнэ нь өсч байгаа нь эрчим хүчний комданиудад асар их ашиг авчирна гэж эрчим хүчний аварга корпораци “Sinopec”  мэдэгджээ. Азид хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиг өнгөрсөн жил 10.9 тэрбум ам.долларт хүрч, 13.7 хувиар өссөн байна. Газрын тосны боловсруулалтын хэмжээ 211 тоннд хүрч, өмнөх жилээс 13.2 хувиар өссөн ажээ. Хятадад автомашины зах зээл улам өргөжиж байгаагаас  шатахууны хэрэглээ асар их нэмэгдэж байгаа гэнэ. Хятадад газрын тосны хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ Ойрхи Дорнод, Ливи дэх таагүй үйл явдлууд газрын тосны хомсдол авчирна гэдэг айдас бий болгоод байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж