Үтрээ дахин нэг удаа хүүрнэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Үтрээ дахин нэг удаа хүүрнэнэ

Дэлхий дахинд өрнөж буй “V-Өдөр 2011” хөдөлгөөний нэрийн өмнөөс “Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд” клуб нь Монголд анх удаа “The Vagina Monologues” хэмээх хандивын жүжгийг өнгөрсөн гуравдугаар сард тоглож үзэгчдийн хүртээл болгосон. Энэ жүжигт дан сайн дурынхан тоглосон нь үзэгчдэд таалагдаж, өндөр үнэлгээ авсан. Хамгийн гол нь энэхүү жүжгээс олсон орлогоор буяны үйлсэд зориулсан нь сайшаалтай. Энэ жүжгийн үзэж амжаагүй олон үзэгчид байгаа. Тэдгээр үзэгчдэдээ зориулж залуу бүсгүйчүүд дахин нэг удаа “Үтрээний хүүрнэл”-ийг тоглох нь. Тэд энэ сарын сүүлээр жүжгээ тоглохоор бэлтгэж байгаа аж.  “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжиг нь эмэгтэйчүүдийн амсаж туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачих юм. Жүжгийн найруулагчаар Канад улсын иргэн Sharon Goldhawk, Т.Алтантуяа нар ажилласан байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж