
Хаврын чуулганы эхний нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэнэ. Хэлэлцэх асуудлын дараалалд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Гэвч өчигдрийн Байнгын хорооны хуралдаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж, намын бүлэг дээр яаралтай хэлэлцэн дахин оруулж ирэхээр болсон тул өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг ч мөн хойшлуулах учиртай. Иймд нэгдсэн чуулганаар хэлэлцэх эхний асуудал Эрүүл мэндийн хуулийг шинэчлэх асуудлын эргэн тойронд өрнөхөөр болоод байна.
Б.Мандах