Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Японы электрон бараа үйлдвэрлэгч Toshiba компани Cevo чиптэй Regza телевизорын анхны загварыг бүтээжээ. Cevo чипийг суулгасан Regza телевизор нь YL, WL гэсэн хоёр төрөл байх ба Cell-ийн хүчирхэг хоёр цөмт боловсруулах платформтой юм байна. Cevo чипийг телевизорт суулгаж өгснөөр 3D дүрсийг нэвтрүүлэх, 2D дүрсийг 3D болгон хувиргах боломжтой болсон бөгөөд 3 хэмжээст дүрсний шинэ нягтаршлын хэмжээг бий болгож, дүрсний технологийг шинэ шатанд хүргэж өгчээ.

Toshiba-ийн Regza цуврал нь Wi-Fi, DLNA холболттой тул Dailymotion, BBC iPlayer, Box Office 365, Flickr зэрэгт холбогдох боломжтой бөгөөд Windows 7 үйлдлийн системийг ч суулгаж өгсөн байна. Түүнчлэн үзэгч та өөрийн үзэх дуртай сувгийг хөтлөгчийнх нь нүүр царай эсвэл дуу хоолойных нь өнгөөр телевизортоо таниулж, сануулах боломжтой. Эдгээр цуврал телевизорууд нь 42,46,55 инчийн сонголттой хэмжээгээр үйлдвэрлэгдэх аж.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж