Сайхан арьстай байхын нууц

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Сайхан арьстай байхын нууц

Таны гаргадаг алдаа: Дөчин насны төрсөн өдрөө үрчлээтэй хамт тэмдэглэх гэж хүлээх хэрэггүй. Арьсанд зураас гарч ирсэн үеэс, бүр тэрнээс ч өмнө арьсандаа анхаарал тавьж арчлах нь зүйтэй. Эмэгтэйчүүд хөгшрөлтийн эсрэг аль болох залуугаасаа тэмцэх хэрэгтэй. Арьс гоо сайхандаа аль болох эрт анхаарах тусмаа сайхан хэвээр нь хадгалж чадна. 

Арьсаа хэрхэн арчлах вэ?
Чийгшүүлэгчтэй арьс цэвэрлэгчээр нүүрээ сайтар цэвэрлэж, радикалуудын эсрэг үйлчилгээтэй хамгаалах маск, антиоксидын эсрэг тосыг арьсандаа тохирохыг нь сонгон авч хэрэглээрэй. Найрлагад нь глицерин, петролеум, минерал тос орсон эсэхийг сайн хараарай. Ялангуяа арьс хуурайших нь үрчлээ үүсэх гол шалтгаан байдаг.

Нүүрээ цэвэрлэсний дараа цайруулах үйлчилгээтэй лосьон, тос нүүрэндээ жигд түрхэж, арьс чангаруулах альфагидроксийн найрлагатай ретинойд хэрэглэвэл арьс толигор, өнгөлөг чанараа хадгалдаг. Нүдний эргэн тойронд гүн үрчлээ суух нь амархан байдаг тул зовхины тос байнга түрхэх нь зүйтэй.

Түүнээс гадна шар буурцгийн сүү хуурай, үрчлээ тогтсон арьсанд тэжээл өгч, чийгшүүлэхээс гадна үрэвслийг дардаг гэж гоо сайханчид зөвлөдөг. Шар буурцгийн сүүг нүүрэндээ түрхэж 20 минут болсны дараа угаадаг байна.

Н. Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж