Карлуш Кейрош Ираны шигшээг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Карлуш Кейрош Ираны шигшээг дасгалжуулна

Ираны хөлбөмбөгийн шигшээ баг шинэ дасгалжуулагчаа олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн өвөл ажлаасаа халагдсан Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Карлуш Кейрош Ираны хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар гурван жилийн гэрээ байгуулжээ. Энэ оны нэгдүгээр сард Азийн цомын тэмцээнд Ираны багийг удирдаж, шөвгийн наймаас хасагдсан дасгалжуулагч Афшин Котби ажлаасаа халагдаж, түүний оронд Карлуш Кейрош томилогдож байгаа юм. Кейрош өмнө нь “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” зэрэг топ багуудыг удирдаж байснаас гадна Өмнөд Африкт болсон ДАШТ-д Португалийн шигшээг удирдсан юм. Португаль эрхмийн гэрээ хоёр сая ам.доллараар үнэлэгдэж буй. Түүний зорилго мэдээж 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Өдгөө 58 настай Кейрош шигшээ багаас гадна Ираны багийн 23-аас доош насны шигшээг мөн удирдана.

Ираны багийн хувьд түүхэндээ гурван удаа буюу 1978, 1998, 2006 оны ДАШТ-д орж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж