Улаанбаатарт 7-9 дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7-9 дулаан байна

Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж