Эмч нар мэдлэгээр өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Эмч нар мэдлэгээр өрсөлдлөө

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Дэлхийн эрүүл мэндий өдөр тохиодог. Тэмдэглэлт өдрөө угтаж аймгийн ЭМГ зарим ажлуудыг зохион байгуулсан байна.

Хүн төрөлхтний эрхэм дээд зүйлийн нэг эрүүл мэндийн дэлхийн өдөрт зориулан аймгийн Эрүүл мэндий газраас “Эмэнд тэсвэртэй нянтай тэмцье” уриан доор эмч , суцвилагч, эм зүйч нарынхаа дунд асуулт хариулт танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд 22 эмч, мэргэжилтнүүд оролцож, эмийн олон улсын нэршил, танин мэдэхүй, эрүүл мэндийн чиглэлийн асуултуудад хариулж өрсөлдсөн байна. Хамгийн олон асуултанд зөв хариулсан буюу тэмцээний ялагчаар шүдний эмч н.Нармандах шалгарчээ.

Үүнээс гадна тус байгууллагаас өрхийн эмнэлэг, эмч нар болоод эмийн сангуудын дунд  “Эмийг жороор олгож хэвшицгээе” нэртэй уралдааныг зохиож байгаа аж. Үүний үр дүнд эмийг стандартын дагуу жорын маягтанд бичиж хэвшсэн эмч, мөн стандартын дагуу жороор хөнгөлттэй эмээр үйлчилдэг эмийн сан тус бүр нэг нэг шалгарах юм. Уралдааны дүн маргааш гарна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж