Марафон де Саблесийн гурав дахь гараа боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Марафон де Саблесийн гурав дахь гараа боллоо

Марафон де Саблес нэртэй олон өдрийн марафон гүйлтийн уралдааны гурав дахь гараа болж өндөрлөжээ. Энэ гараанд зохион байгуулагч орны тамирчин Мохамад Ахансал хамгийн шилдэг амжилтыг гаргасан байна. Зургаан өдрийн туршид 243 км зайг туулах маршруттай тус марафон уралдааны энэ удаагийн гараа нь  өчигдөртэй  харьцуулахад тун таатай нөхцөл байдалд явагдсан байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг элсэн шуурга, хүчтэй салхи тамирчдад саад болоогүй юм. Гэсэн хэдий ч замын дунд хэсгээс эхлэн элсэн уулнууд тэдний чадлыг шалгаж байсан гэхэд болно. Энэ гараанд нийлбэр оноогоор тэргүүлэгч, зохион байгуулагч орны тамирчин Мохамад Ахансал мөн л түрүүлсэн юм. Тэрбээр гурван цаг, 15 минут, 21 секунтын амжилтаар бүх тамирчдыг тэргүүлсэн байна. Харин удаахь байрт түүний нутаг нэгт Рашид Эль Мурабит, Саламах Аль Акра нар хурдалжээ. Ингэснээр гурван гарааны дараах байдлаар Мохамад Ахансал 109 км замыг найман цаг, 58 минутад туусан амжилтаар тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс зургаан минутын алдагдалтайгаар Рашид Эль Мурабит, Саламах Аль Акра нар удаалж байгаа юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Испанийн тамирчин Эмма Роза түрүүлснээр нийлбэр оноогоор тэргүүлж эхэлсэн байна. Тэрбээр Францын шилдэг тамирчин Лоренц Клайнаас нэг минут, 36 секунтын өмнө барианд орсон юм. Тэмцээний дараагийн гараа өнөөдөр дахин 38 км-ийн зайд үргэлжилж байгаа юм.          

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж