Nikon D5100 худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Nikon компани шинэ камераа худалдаанд гаргахаас хоёр долоо хоногийн өмнө албан ёсны мэдээлэл өглөө. Шинэ камер D5000 камераас олон давуу талтайгаас гадна хэрэглэхэд илүү хялбар байх юм. Мөн хэмжээ нь жижиг болсон бөгөөд CMOS нь 100-гаас 640 ISO мэдрэмж бүхий 16,2 МП хүчин чадалтай камер аж.
11 нарийвчлалын системтэй авто фокус тохируулга, Full HD видео бичлэг болон секундэд 24, 25 эсвэл 30 зураг дарах хурдтай юм. Түүнчлэн МЕ-1 микрофоныг оч хаягчийн оролтоор суурилуулж болно.
Nikon D5100 дөрөвдүгээр сарын 21-нээс худалдаанд гарах бөгөөд 800 ам.долларын үнэтэй байх юм.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж