“Facebook” сэтгүүлчдэд зориулсан хуудастай болно

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

“Facebook” сэтгүүлчдэд зориулсан хуудастай болно

Олон нийтийн “Facebook” сүлжээ сэтгүүлчдийн бүтээлийг илүү олон хүнд хүргэхийн тулд 2010 оноос эхлэн тэдэнтэй хамтран ажиллаж эхэлжээ. Улмаар тун удахгүй сэтгүүлчдэд зориулсан хуудастай болох гэж байна. “Facebook сэтгүүлч” нэртэй хуудсыг тус сүлжээг ашиглаж мэдээллийн эх сурвалжийг хайж, уншигчидтайгаа холбогдон, мэдээллийг баяжуулахыг хүсэгч сэтгүүлчдийн байнгын зочлох газар байлгахын тулд үүсгэсэн байна.

Сэтгүүлчид Facebook-ийн функцуудыг өөрийн ажилтай нэгтгэн холбож, бичсэн мэдээллээ Facebook-ийн 500 гаруй сая хэрэглэгчдэд хүргэх боломжтой юм. Түүнчлэн Facebook сүлжээг хэрхэн мэдээллийн хэрэгсэл болгож ашиглах тухай зөвлөгөө бүхий Facebook Journalism Meetup програмыг ажиллуулж эхлэх ажээ. Сэтгүүлч хуудас болон туслах програм зэрэг нь дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллаж эхлэх бөгөөд одоогоор 2,300 гаруй сэтгүүлчид энэхүү мэдээллийг тун таатай хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна. 

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж