“Хүрэл тулга” наадмын хүүхдүүд зохиолчидтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Хүрэл тулга” наадмын хүүхдүүд зохиолчидтой уулзлаа

Жил бүр уламжлал болгон зохиогддог хүүхдийн “Хүрэл тулга” улсын яруу найргийн наадам  10 дахь жилдээ маргааш  Монголын хүүхдийн ордонд болох гэж байна.  Тус наадамд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг яруу найрагч хүүхдүүд шүлгээ уншиж өрсөлддөг.

Тус наадамд оролцохоор шалгарсан хүүхдүүдтэй зохиолчид уулзалж, шүлэг найргийг нь сонсож, зөвлөгөө өгсөн юм. Уг уулзалтад Д.Нацагдоржийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Дулмаа, Төрийн шагналт “Болор цом”-ын гурван удаагийн эзэн Д.Цоодол тэргүүтэй зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн юм.  Энэхүү наадмыг Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ,  Монголын хүүхдийн ордон, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль УЗНАДСхамтран зохион байгуулж байгаа аж. “Хүрэл тулга” наадам маань өнгөрсөн жилээс эхлэн их зохиолч Д.Нацагдожийн нэрэмжит  болсон аж. Сонирхуулахад тус наадамд шалгарсан төгсөх ангийн сурагчдад УЗНАДС-д элсэх урилгаар шагнах юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж