Байнгын хорооны хуралдааныг орхиж гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдааныг орхиж гарлаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлд байнгын хорооны гишүүд саналын зөрүү үүссэн. Уг заалт нь ЭМУИС дэргэдээ эрүүл мэндийн судалгаа шинжилгээ явуулах эмнэлэгтэй байх юм. Харин эрүүл мэндийн тухай хуульд дээрхи асуудлыг тусгах шаардлагатай эсэх асуудалд гишүүд санал зөрөлдсөн.  ЭМШУИС нь дэргэдээ сургууль байгуулах эрх зүйн орчин нээлттэй байгаа хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлсэн юм. Нөгөөтэйгүүр заавал ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулах гээд гадаад орнуудын жишээ татаад түүнийгээ хуульчлах гээд байгаа юм бол гадаад улсад хувийн компани хажуудаа эмнэлэгтэй байдаг, нэртэйгээр нь компаниуд дэргэдээ эмнэлэгтэй байна гээд хуулиндаа заалт оруул гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт шүүмжилсэн. Энэ асуудлаас болж УИХ-ын гишүүн Д.Арвин, С.Бямбацогт, Д.Оюунхорол нарын гурван гишүүн байнгын хорооны хуралдааныг орхиж гарлаа. 

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж