Увсын станцын засварыг өнөөдөр дуусгана

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Увсын станцын засварыг өнөөдөр дуусгана

Увс аймгийн Дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийг өнөөдөр засч дуусгахаар төлөвлөжээ. Уг гэмтлийг засварлахаар 37 инженер, техникийн ажилчид  тусгай горимын дагуу ажиллаж байгаа юм. Станцын К-2 зуух хэвийн горимоор ажиллаж байгаа бол К-3 зуухны ул ширмийг  өнөөдөр угсарч  дуусгаснаар хэвийн галлах боломжтой болох аж. Аймгийн дулааны цахилгаан станцад аваар гарч, хөлдөлтийн байдалд хvрсэн нь өвөлжилтийн  бэлтгэлээ горимын дагуу хийгээгvй, хариуцлага  сул байсан зэрэгтэй холбоотой гэх Мэргэжлийн хяналтын Ерөнхий  газрын урьдчилсан дүгнэлт гарсан байна. Станцын үйл ажиллагаа доголдсоноос аймгийн  төвийн  48 аж ахуйн нэгж, байгууллага дулаанаа авч чадахгүйд хүрээд байсан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж