Монголын миссүүд хаана явна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Монголын миссүүд хаана явна

Нэгэн цагт Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн гэж сүр дуулиантай
наадам болж эх орны өнцөг булан бүрээс бүсгүйчүүд тэмцээнд оролцох гэж
бүтэн жилийн турш бэлддэг байлаа. Тэмцээнээс төрсөн миссүүд нь ч
үнэхээр сайхан гэж хэлэгдэхээр бүсгүйчүүд байсан. Тэр цагийн сайхан
бүсгүйчүүдийг хаана юу хийж яваа талаар бараг хүн бүхэн сонирхож
мэдэхийг хүсдэг байв. Гэтэл одоо учир нь олдохоо больсон чанар муутай
миссийн тэмцээнүүдээс болж мисс гэдэг үгний үнэ цэнэ унаж өнөөх хэдэн
хуучны миссүүд ч сураг тасран алга болсон. Тэд хаана юу хийж яваа бол.

Мисс Д.Уянгалянхуа баян нөхрөөсөө тусдаа бизнес эхлүүлжээ
Монголын сайхан миссүүдийн отгон нь гэж энэ бүсгүйг тодорхойлдог.
СУИС-ийн оюутан байхдаа “Овжин охид” кинонд тоглон олны танил болсон энэ
бүсгүй дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” тэмцээний тэргүүн байрыг
эзлэн мисс гэдэг нэр хүндтэй алдрын эзэн болж байсан түүхтэй. Хэд хэдэн
кинонд дүр бүтээн ажлын гаргаагаа  амжилттай эхлүүлж байсан бүсгүй
Монголын тэргүүн баячуудын нэг Д.Ганбаатартай ханилан хоёр охиныг нь
төрүүлснээр гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэх болсон. Гэхдээ одоо тэрээр 
“МАХ ТОWER”-ийнхаа зургаан давхарт хувийн компанийн захирал хийн өөрийн
гэсэн бизнесийг эхлүүлж нөхөртөө хэр сайн бизнесмэн , сайхан бас
ухаалаг эхнэртэй болсон гэдгийг нь харуулж байгаа гэнэ.
 
Мисс Ч.Содтуяа  Монголын хамгийн дайчин мисс
Монголын мисс бүсгүй жирийн л нэг хэн ч биш залууд гологдон алаг үрээ
тэврээд хоцорсон. Гэхдээ тэрээр миссүүд дундаасаа хамгийн дайчин нь
байх. Нэвтрүүлэг хийнэ. Дээрээс нь загварын агентлагийн захирал гээд 
түүнд ажил их байгаа. Нэлээд завгүй мисс бүсгүй маань одоо ээж аав
охиныхоо хамтдаа амар тайван амьдарч байгаа. Гадаад дотоод явж Монголын
нүүр төрхийг харуулж сайнаар нэр төрөө дуурсгадаг энэ эмэгтэй жирийн
бас аз жараглтай гэр бүлтэй байхыг хүсдэг гэсэн.

Мисс Б.Гантогоо хамгийн материал сайтай мисс
“Монголын мисс”- тэмцээнд Японоос ирж оролцож байсан энэ бүсгүйг
хүмүүсийн ярьдгаар бол хамгийн материал сайтай мисс  гэдэг. Хиймлээр
дүүрсэн мисс гэж зарим нэгэн атаархсан нөхдүүд ярьдаг. Гэтэл үнэндээ бол
түүнд хиймэл юм байхгүй гэдгээ өөрөө хэлж байсан. Хэл аманд нэлээд
өртөж  байдаг бүсгүй маань төрийн дээгүүр албан тушаал хашдаг, өсөх
ирээдүйтэй залуутай ханилаад алга болсон.

Мисс Шүрэнчимэг бүтэлгүй хайраасаа зугтаан гадаад руу явсан уу
Монголын сайхан хүүхнүүдийн бас нэг дүр төрх бол энэ бүсгүй. Бүрэн
нүцгэн зургаа авахуулж сенсаац тарьж байсан мисс бүсгүй анх СУИС-ийн
байранд одоогийн МАСК продакшны жүжигчин Баярмагнайтай үерхэн гар
гараасаа хөтлөлцөн гүйж яваад нэрд гарсан ч анхны хайраа доод курсийнхээ
охинд алдан нэг  хэсэгтээ карерь хөөж байгаад Германд суралцахаар
явсан. Одоо тэрээр Германд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа .

Мисс Ч.Сансармааг Томас Шерьер АНУ-д аваачаад сураг тасрав
Миссүүд дундаас хамгийн их шуугиан тарьдаг байсан нь энэ бүсгүй. АНУ-аас
Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд Томас Шерьертэй амрагийн холбоо
үүсгэн хоёр хүүхэдтэй Солонгос эхнэрийг нь гээлгэчих шахсан. Сансармаа
энэ хэл амнаас зугтаасан уу Шерьерээ дагасан уу АНУ-явж чимээ алдраад
байгаа. Хааяа нэг загварын  шоунд оролцдог гэж АНУ-д байгаа монголчууд
ярьдаг юм билээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж