Тусгай зөвшөөрлийг сунгав

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг сунгав

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гурван брокер, дилерийн компанийн зөвшөөрлийг сунгажээ. Үүнд “Аргай Бэст”,  "Финанс линк групп" брокер дилерийн компаниудын тусгай зөвшөөрөл,  “Нортенсек” брокер дилер андеррайтерийн компанийн тусгай зөвшөөрлийг тус тус гурван жилийн хугацаатайгаар сунгасан байна.

Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн гишүүн, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий 48 брокер, дилерийн компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо цаашид өсч магадгүй байгаа. Албаны хүний өгүүлснээр нэмж арван компани тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо хянаж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж