
Орон нутагт Олимпизмийн үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, Олимпийн медальтан алдарт тамирчдын үлгэр дуурайллаар өсвөр, залуу үеийг хүмүүжүүлэх, зөвлөл, танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга туршлагыг нь өөр хооронд нь харилцан солилцуулж ажил хэрэг болгох зорилгоор аймаг бүрт зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээнд аймаг дүүргийн Олимпийн зөвлөлийн захирал, арга зүйчид, олимпийн медальтан тамирчид МҮОХ-ы төлөөлөгчид оролцож, спорт урлагийн нэгдсэн тоглолт, Шадар ван Б.Чингүнжавын талбайд Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанаас гадна гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тамирчид, хөдөлмөрчдийн цуглаан болж галт бамбар залж бадраах арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Мөн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн “Сидней” олимпийн зөвлөл болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх олимпийн танхимын үйл ажиллагаатай танилцах юм.