Сумдын ардын авьяастнууд өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Сумдын ардын авьяастнууд өрсөлдлөө

Ардын урлагийн их наадмын бүсийн шалгаруулалт дөрөвдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Увс аймгийн Өндөрхангай суманд зохион байгууллаа.

Цагаанхайрхан, Зүүхангай, Өндөрхангай сумдаас  урлагийн төрлөөр 50 ардын авъяастан, 15 гар урлалын бүтээлүүд оролцов.

Сумдын ардын ардын авьяастнууд уртын дуу, малын уриа дуудлага, гийнгоо, морь, бөхийн цол, гэрийн ерөөл зэрэг төрлөөр өрсөлдсөн бол гар урлалын бүтээлд эсгий урлал илүү зонхилж байв.

Б.Батбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж