
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд агентлагууд ажлын онцлогт тохирсон дүрэмт хувцастай болно. Албан газар бүр ажилтнуудаа дүрэмт хувцсаар жигдрүүлэн, нэр, албан тушаалыг илтгэсэн энгэрийн тэмдэгтэй байх нь төрийн үйлчилгээг чанаржуулах, албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх, ялангуяа угтах үйлчилгээ хэн бүхний өмнө ил тодорхой байх нь чухал гэдгийг аймгийн удирдлага үзжээ. Төрийн болон төрийн өмчийн бүх байгууллагууд дүрэмт хувцсаар жигдрэх ажлыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс эхлэн хэрэгжээд эхэлсэн байна.
С.Пүрэвсүрэн