
Сагсан бөмбөгийн талбайд өрнөдөг нэгэн өвөрмөц “тулаан” болох спорт холбоодын сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 15, 16-нд Спортын төв ордонд болох билээ. Монголын дийлэнх тамирчдын хувьд гадагшаа тэмцээн, уралдаанд явалгүй, эх орондоо байх үе таарч байгаа учир тэмцээнийг энэ сарын дундуур зохиохоор төлөвлөөд буй. “Мөнгөн цагариг” клубээс жил бүр зохион байгуулдаг спорт холбоодын тэмцээнд энэ жил чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс гээд олон алдартантай спортын төрлүүдээс гадна Монголын регбигийн холбоо, техник спортын холбоо, бодибилдингийн холбоо, фитнесийн холбоо гээд 30 гаруй баг оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлээд байгаа гэнэ.
С.Цэлмэг