Nokia-ийн шинэ смартфон удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Nokia-ийн шинэ смартфон удахгүй гарна

Nokia компани Symbianплатформ дээр суурилсан шинэ загварын смартфоныг тун удахгүй худалдаанд гаргах гэж байна. Тус компани “Symbian-ийн шинэ сонин смартфонууд” нэртэй арга хэмжээг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулж, энэ үеэр уг платформын гар утсыг танилцуулах ажээ. Харин Nokia-ийн шинэ бүтээгдэхүүн чухамямар дизайн хийц, онцлогуудыг тусгасан болохыг одоогоор нууцалж байгаа бололтой.

Түүнчлэн HTC компани Nokia-ийн мөнхийн өрсөлдөгч бөгөөд үргэлж нэгнээсээ уралдан шинэ санаа сэдэл, шинэ технологийн дэвшлийг боловсруулж байдаг. Тиймээс Nokia-тай зэрэгцэн HTC-ийн шинэ бүтээгдэхүүнүүд ч худалдаанд гарч магадгүй байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж