Дөрвөн жүдоч мөнгөн медалийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Дөрвөн жүдоч мөнгөн медалийн төлөө

Абу Дабид болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болж байгаагаас Монголын дөрвөн жүдоч хэсгийн аварга болсноор мөнгөн медалийн төлөө барилдахаар болоод байна.

Өнгөрсөн сарын эхээр болсон улсын аварга шалгаруулах тэмцээний жин, жингийн түрүү бөхчүүдээс бүрдсэн шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Төмөрхүлэг, 66 кг-д Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болжээ.

Харин 73 кг-д Г.Одбаяр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Рики Накаяад цэвэр ялагдсан бол эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа мөн хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНАСАУ-ын Рим Юнхуйд вазари үнэлгээгээр ялагдсан байна. Гэхдээ Г.Одбаяр, Д.Сумъяа нар дагах барилдаанд зодоглох бөгөөд ялсан тохиопдолд хүрэл медалийн төлөө барилдах юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хэсгийн эхний барилдаандаа Хятадын бөхөд ялагдсанаар энэ удаагийн Азийн аваргыг орхиж байна.

Шигшээ барилдаан Монголын цагаар 21.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж