“Windows 8” үйлдлийн систем бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

“Windows 8” үйлдлийн систем бэлэн болжээ

Microsoft компани “Windows 7” үйлдлийн системийг хэрэглэгчдэд хүргэснээс хойш дараачийн шинэ бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж, шаргуу ажиллаж ирсэн. Харин тэдний хөдөлмөрийн үр шим гарч, шинэ үеийн Windows үйлдлийн систем хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Мэдээллийн дагуу Microsoft компани “Windows 8” үйлдлийн системийн анхны хувилбарыг компьютер үйлдвэрлэгчдээр туршуулах юм. Тус компани шинэ үйлдлийн системээ планшетад онцгойлон зориулсан бөгөөд планшетийн стандартад нийцүүлэхийн тулд ихээхэн чармайлт гаргажээ. Тиймээс уг үйлдлийн систем нь Microsoft-ийн хувьд бага хүчин чадалтай ARM процессор дээр ажиллах чадвартай анхны үйлдлийн систем болсон байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж