
Жүжгийн дууг УГЗ Б.Бямбабаяр зохиож, Ану хатны бага наснаас эхлэн Тэрэлжийн Зуун модны тулалдаанд нас барж буй бүх л амьдралыг багтаасан энэ клипэнд драмын театрын ахмад, залуу үеийн олон авьяслаг уран бүтээлч тогложээ. “Домогт Ану хатан” романд Галдан бошигт хааны шадар жанжин Данжила нь Ану хатанд нууцхан сэтгэлтэй байсан гэж өгүүлдэг. Клипэнд сонирхолтой хайрын гурвалжингийн энэ хэсгийн жүжигчин Эрдэнэбилэг буюу Эби нэлээд тодоор үзүүлжээ. Клипэнд Ану хатанд энэ жилийн шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналт жүжигчин Ц.Баясгалан, Галданд жүжигчин Ц.Цэрэнболд , Данжилад Ц.Эрдэнэбилэг, Галдангийн хүү Сэвдэнбалжирт Б.Тамир, Ану хатны хамгаалагч Балсанд Г.Эрхэмбаяр, Галдмаа баатарт С.Болд-Эрдэнэ, Юм-Агас хатанд УГЖ С.Сарантуяа, Очирт цэцэн ханд АЖ Ж.Мягмарнаран нар тоглож байгаа юм. Харин яруу найрагч Б.Төгсжаргалын шүлэг, УГЗ Б.Бямбабаярын ая “Ану хатны дуу”-г хэн дуулсныг уран бүтээлчид нууцалж байгаа гэнэ.
А.АМАР