Газар хөдлөлтийн сургуулилтын нээлт болов

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн сургуулилтын нээлт болов

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын ЭСЯ, Ази, Номхон Далайн командлалын Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн Экселленс төвтэй хамтран газар хөдлөлтийн аюулаас хамгаалах сургалт, дадлагыг дээшлүүлэх зорилготой “Говийн чоно-3” газар хөдлөлтийн бэлэн байдлын дасгал сургууль өнөөдөр Гадаад хэргийн яаманд эхэллээ.

Дасгал сургуулийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүд бөгөөд гамшгаас хамгаалах улсын албадын дарга нар, яамдын төрийн нарийн бичгийн дарга бөгөөд гамшгаас хамгаалах улсын албадын штабын дарга нар, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ж.Эдлтон, НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай С.Синаноглу, АНУ-ын Номхон Далайн командлалын Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн Экселленс төвийн тэргүүн, дэслэгч генерал Ж.Гүүдмэн болон албаны бусад хүмүүс  оролцсон байна.

Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн Экселленс төвтэй хамтран сүүлийн гурван  жил “Говийн чоно” сургалт, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулжээ. Энэ удаагийн “Говийн чоно-3” сургалт, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг болзошгүй газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөлт, түүний хор уршгийг арилгах чиглэлээр зохион байгуулж байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж