В.Нямхандын хэргийн зүйлчлэл нэмэгдсэн үү

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

В.Нямхандын хэргийн зүйлчлэл нэмэгдсэн үү

Төрийн нууц задруулсан хэрэгт сэжигтнээр татагдан Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд өнгөрөгч хоёрдугаар сард саатуулагдсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны ажилтан асан В.Нямхандыг тус газрын албан хаагчдын мөрдөх ёстой хуулийг зөрчсөн гэсэн   үндэслэлээр нэмж хэрэг үүсгэсэн талаар эх сурвалжийн мэдээлэл байна. Уг хуульд зааснаар тагнуулын ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн бол гурван жилийн дотор гадаад улс руу зорчихгүй байх, сэжиг бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон байдаг гэнэ. Харин В.Нямханд энэ хуулийг зөрчсөн  гэнэ.

Сэжигтнээр татагдсан В.Нямхандад холбогдох хэрэгт хяналт тавьж буй   нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсайгаас мөрдөн байцааж ажиллагааны талаар тодруулахад “ Төрийн нууц задруулсан хэрэгт сэжигтнээр татагдсан В.Нямхандын хэргийг үргэжлүүлэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй” гэсэн тайлбар өгч байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж