
Жил бүр уламжлал болгон зохиодог “Барилга орон сууц- 2011” үзэсгэлэн яармаг 2011 оны дөрөвдүгээр сарын 22-25-д “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэн яармагт шинэ орон сууцны захиалга авч буй компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, барилгын ажил гүйцэтгэгчид, барилгын материалын импортлогчид, үйлдвэрлэгчид,барилгын машин механизм тоног төхөөрөмж нийлүүлэгчид, зураг төсөл, интерьер дизайн, ландшафт тохижилтийн гүйцэтгэгчид, үл хөдлөх хөрөнгө зуучлагч компаниуд оролцоно. Мөн шинэ орон сууц худалдан авахад банкны зээл болон лизингийн үйчилгээ ямар байгаа, барилгын материал, амины орон сууц, барилгын тоног төхөөрөмж, барилгын салбарт гарч байгаа дэвшилтэт техник технологи зэрэгтэй танилцах боломжтой гэнэ.
Үзэсгэлэнгийн үеэр барилгын салбарын бизнес эрхлэгчидийн уулзалт, семинар зохион байгуулахаас “Барилга орон сууц-2011” үзэсгэлэн яармагт оролцогчдоос шилдгүүдийг шалгаруулах аж.
Ж.ГЭГЭЭ