Йеменд арав гаруй жагсагч алагдав

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Йеменд арав гаруй жагсагч алагдав

Йемений Засгийн газрын хүчин ба Таиз хотын жагсагчдын хооронд гарсан мөргөлдөөний улмаас наад зах нь 12 хүн амиа алдлаа гэж “Аль-Жазира” телевиз мэдээлжээ.

Жагсагчдын майхант лагерь байсан Эрх чөлөөний талбайд очихоор хүмүүс явж байхад нь уг мөргөлдөөн гарсан юм. Армийнхан жагсагчдын замыг хаах гэсэн боловч тэд цэргийнхний эсрэг чулуу нүүлгэжээ. Байрны дээвэрт байсан мэргэн буучид жагсагчдыг буудан 12-15 хүний амийг хөнөөж, 30 гаруй хүнийг шархдуулсан байна.

Өргөн цар хүрээтэй жагсаал тус оронд даваа гаригт болсон. Худейда хотноо жагсагчид ерөнхийлөгчийн өргөөнд ойртох гэж оролдоход галт зэвсэг болон нулимс асгуулах хий ашиглан тараасан. Цэргийнхэн жагсагчдаас 200 орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж “Аль-Жазира” мэдээлжээ. Энэ хэдэн өдрийн дотор шархдагсдын тоо мянгаас давжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж