Хятад уул уурхайд гол тоглогч болохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Хятад уул уурхайд гол тоглогч болохыг хүсч байна

Дэлхийн зэс, төмрийн хүдрийн хамгийн том импортлогч Хятад өнгөрсөн жил
гадаадын уул уурхайн компанитай гэрээ байгуулахад  4.5 тэрбум ам.доллар
зарцуулсан нь харьцангуй бага хэмжээ юм. Гэсэн хэдий ч Хятад алдсан
цагаа нөхөхийг хичээж буй бололтой. Хятадын “Minmetals Resources”
компани  Замбийн зэсийн уурхайд түшиглэсэн “Equinox Minerals” компанид  
6.5 тэрбум ам.доллар  өгсөн нь “Rio Tinto”, “BHP Billiton and Anglo
American” зэрэг корпорациуд хэдийнэ байр сууриа эзэлсэн энэ салбарт гол
тоглогч болохыг хүсч буйг нь харуулж байна.

“Хятад гадаадын уул уурхайн  олон компанитай хамтарч ажиллах гэрээ
байгуулсан ч амжилтгүй болсон нь түүнээс олон” гэж “Minmetals”-ын  өмнөх
гүйцэтгэх захирал ярьжээ. Бээжин төрийн өмчит уул уурхайн компаниудаа
хилийн чанадад хүрээгээ тэлэхийг дэмжих бодлого барьж байгаа аж. Хятад
уул уурхайн салбартаа ихэд анхаарч, олон улсын томоохон компаниудтай
хамтарч ажиллах менежментэд хориг тавихаа больжээ. “Таван жилийн дараа
уул уурхайн олон улсын нэг эсвэл хоёр компани Хятадад төвтэй болно” гэж
уул уурхай, металлын   “Ernst & Young.” Компанийн захирал Майк
Эллиот ярьжээ. Хилийн чанадад хүрээгээ тэлж, дэлхийн хэмжээний том
компани байгуулах нь том сорилт гэдгийг сүүлийн хэдэн жил харууллаа гэж
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч  “Chinalco”  корпорацийн тэргүүн  Сьён
Вейпин ярьжээ. 

“Chinalco” бол Хятадын хилийн чанад дахь уул уурхайн салбарт оруулсан
томоохон хөрөнгө оруулалтын нэг жишээ аж.  2008 онд “Chinalco”  “Rio
Tinto”-гийн хувьцааны багагүй хэсгийг худалдаж авсан юм.  Chinalco,
“Rio”-гийн томоохон хувьцаа эзэмшигч болж, санхүүгийн хямрал “Rio”-г
цөлмөхөд давуу талаа харуулж чадсан билээ. 2009 онд “Chinalco”
“Rio”-гийн эзэмшлийн хувьцаагаа хоёр дахин өсгөж 19  хувь болгож,
удирдах зөвлөлд суух эрх авсан юм.

Гэвч Rio хувьцаа эзэмшигчдийн уур хилэн, Бээжингийн бодлогоос эмээхдээ
19.5 тэрбум ам.долларын гэрээгээ цуцалсан.  2008 оноос хойш Rio-гийн 
хувьцааны үнэ Chinalco –гийн  төлсөн нэгж хувьцааны 60 фунт стирлингэд 
хүрээгүй аж.   Харин Хятадын дотоодын түүхий эдийн хэрэгцээ зах зээлийн
үнийн өсгөж байсан ч үйлдвэрлэл эрхлэгчид өндөр үнэ төлөхөөс гар
татаагүй. BHP Хятадад нийлүүлэх  төмрийн хүдэр, Freeport-McMoRan зэсийн
үнээ чөлөөлсөн ч Бээжин  түүхий эдийн урт хугацааны нийлүүлэлтийг
эрчимжүүлсэн.  Өнгөрсөн жил уул уурхайн салбарт Хятад гадаадын олон
компанитай гэрээ байгуулсан ч уул уурхайн арилжаа наймаан дахь оролцоо
зургаан хувьтай байгааг  PwC-гийн судалгаа харуулжээ. Харин Хятадын
газрын тосны компаниуд хилийн чанадад 30 тэрбум ам.долларын гэрээ
байгуулсан байна. 

Хятадын “Shenhua” групп Япон ы “Mitsui”-тай хамтран консорцим байгуулж, Таван толгойн төсөлд хөрөнгө оруулах гэж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж