Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Оюутнууд жагсч байна

Төрийн ордоны гадаа оюутнууд жагсч байна. Тэд УИХ, Засгийн газар, хууль тогтоогч, шийдвэр гаргагчдад шаардах, өргөх бичиг гардуулах гэж байна. Жагсаалыг “Нэгдэх үү” үндэсний нэгдэл, МОХ-ноос зохион байгуулж буй аж. Оюутнууд энэ удаа тэтгэмж тэтгэлэг нэхэх бус архи, тамхины эсрэг тэмцэж байгаа юм байна. МОХ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл Архи, тамхины эсрэг зургаан сарын аяныг оюутан сурагчид, өсвөр үеийнхэн, төр засаг, нийгмийн тодорхой бүлэг рүү чиглүүлэн зохиож байгаа. Аяны хүрээнд тэд УИХ, Засгийн газарт хандан хэд хэдэн шаардлага илгээжээ. Гэвч тодорхой хариу аваагүй тул хариу нэхэж ийн жагсчээ.

Жагсагчид Архидан согтууруулахын эсрэг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тодорхой санал хүргүүлэхээр ирсэн байна.Тэд хариугаа энэ сарын 25-нд авна гэжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж