Нийслэлд 231 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Нийслэлд 231 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээлснээр өнгөрсөн хоногт тус газарт иргэд,  байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн 1497 дуудлага иржээ.  Тэдгээрээс гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг бүртгэн, шалгаж эхэлсэн байна. Гэмт хэргийг зүйчлэлээр нь авч үзвэл хулгайн зургаа, танхайн ес, дээрмийн нэг, бусдын биед гэмтэл учруулсан гурав, зам тээврийн зөрчил осол 15 бүртгэгджээ. Үүний улмаас 18 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн хоногт 231 хүн эрүүлжүүлэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 46, Баянгол дүүрэгт 30, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 44 хүн эрүүлжүүлэгдсэн нь бусад дүүргээсээ илүү ачаалалттай байжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж