Хөдөө аж ахуйн салбарынхан “Хөх судар”-аа залав

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн салбарынхан “Хөх судар”-аа залав

Төрийн байгууллагуудын түүх, одоогийн үйл ажиллагааг багтаасан “Хөх судар” ном бүтээж байгууллагтаа залах ажил зохион байгуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарсан.

Уг захирамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс зэрэг байгууллагууд өнгөрсөн сард “Хөх судар”-аа залсан.

Гуравдугаар сарын 04-нд  Хүнс хөдөө ж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар аймгийн хөдөө аж ахуйн өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл ажиллагааг харуулсан  “Хөх судар”-аа заллаа. Ном залах ёслолын арга хэмжээнд тус байгууллагын удирдлагууд, ахмад ажилчид оролцжээ. 

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж