Ц.Шинэбаяр мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр мэдээлэл хийлээ

УИХ-ын эрхэм гишүүн, албан ёсоор нэрээ аваагүй ч МАХН-ын төлөөлөл гэгдэж байгаа Ц.Шинэбаяр тун товчхон болж өнгөрсөн хаврын чуулганы нээлт дээр үг хэлэх хүсэлт тавьжээ. Гэвч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл түүнд зөвшөөрөл олгоогүй аж. Хуулийн дагуу чуулганы нээлт дээр УИХ-ын дарга үг хэлдэг, Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа оролцдог тул хувь гишүүн үг хэлэх боломжгүй гэжээ. Тиймээс Ц.Шинэбаяр гишүүн хэлэх боломж олдоогүй үгээ сэтгүүлчдээр дамжуулахаар шийдэж сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Тэрбээр “Парламентад сөрөг хүчний дуу хоолой байхгүй, УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцож чадахаа больсон, авлигатай бус АТГ-ын дарга нартай тэмцдэг, бүтээн байгуулалт гэж үлгэр ярьдаг, сонгууль шударга бус болдог нь тогтолцоондоо бус намууд, улстөрчдөөс хамаардаг” гэж хэлэв. Нэгэнт сөрөг дуу хоолой сонсохыг хүсдэггүй ийм хариуцлагагүй парламент байгаа тул Ц.Шинэбаяр гишүүн хаврын чуулганы ихэнх хугацааг өөрийг нь сонсох хүсэлтэй ард түмэн дунд өнгөрөөж тэдэнд үгээ хэлэхээр шийджээ.

Мөн тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид нээлттэй захидал илгээхээр болсон байна. МАХН-ынхан өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийх тухай яриа дуулдаж байгаа юм. Харин Ц.Шинэбаяр гишүүн үүнийг үгүйсгэж оюутнууд тийм зүйл хийж магадгүй гэж байлаа.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж