
Монголын хоккейн үндэсний шигшээ баг Өмнөд Африкийн Кейптаун хотноо болох 2011 IIHF World Championship Division III тэмцээнд оролцох байсан бол 18-аас доош насныхны шигшээ баг Тайванийн Тайпейд болох 2011 IIHF World U18 Championship Division III тэмцээний А хэсэгт өрсөлдөх ёстой байсан юм.
Нэгэнт Монголын шигшээ багийн тамирчид дээрх тэмцээнүүдэд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн учир IIHF нь тэмцээнийг зохион байгуулагч орнуудтай хамтран тэмцээний хуваарьт шаардлагатай өөрчлөлт оруулах болно гэдгийг мөн мэдэгджээ. Гэхдээ Монголын багтай тоглох байсан багуудад шууд ялалт өгөх гэнэ.
С.Цэлмэг