Мэргэжлийн хяналтын байцаагчид номын дуу сонсоно

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтын байцаагчид номын дуу сонсоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын байцаагч нарын сургалт энэ сарын 7-9-нд болно.  МХЕГ-ын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Шинэ байцаагч” сургалт нь улсын байцаагчийн  мэдэх ёстой  хууль тогтоомж, эрх зүйн актууд, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд болон Мэргэжлийн хяналт шалгалтын үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд МХЕГ-ын бодлого, зорилго, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар танилцуулах юм. Мөн хяналтын хуудас хэрэглэх мэдлэг, арга зүй, улсын байцаагчийн мөрдөх ерөнхий шаардлага стандарт, улсын байцаагчийн эзэмших чадваруудыг тусгасан тусгай хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулах юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж