Зурагт мессеж илгээж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Зурагт мессеж илгээж эхэллээ

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар Японы засаг захиргааны зарим нэгжтэй холбоо тогтоох,  тэнд ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэдэд аймгаа төлөөлөх санал тавих  зэргээр гадаад харилцаагаа идэвхижүүлэх талаар санаачилга гаргаж байна. Цунамид нэрвэгдсэн Японы хүүхэд багачуудад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор “Япон анд нартаа илгээх сэтгэлийн өглөг” гэсэн аянг  аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд өрнүүлж эхэллээ. Энэ аяны хүрээнд сурагч бүр япон хүүхдэд зурагт мессежийг интернет, орчин үеийн мэдээлэл технологийн ололтыг ашиглан  илгээх юм.  Сурагчид Япон анд нартаа тохиолдсон бэрхшээл зовлонг хуваалцах  халуун сэтгэлээ өөрсдийн сэтгэмжээр дүрслэн гар болон гэрэл зургаар  илэрхийлэх бөгөөд тэдгээрээс хамгийн уран санаа, өвөрмөц сэтгэмжтэй зураг, чин сэтгэлийн үгс бүхий зохиомжийг эмхэтгэн япон, монгол хэл дээр ном, товхимол гаргах  тухай ч яригдаж байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж