Сураг нь гараад тун удаагүй “Ану хатан” жүжиг үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ. Засгийн газар болоод Дөрвөдийн холбоо хэмээх байгууллагаас төсөв мөнгийг нь гаргасан хэмээн яригдаад байсан энэхүү уран бүтээл ирэх баасан гаригт нээлтээ хийнэ.
Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор хийж буй уг жүжгийг найруулагч Б.Баатар найруулж байгаа. Харин Ану хатны дүрийг саяхан “Солиотой жүжиг”-ийн Жанагийн дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд Гэгээн муза хүртсэн жүжигчин Ц.Баясгалан бүтээнэ.