
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА УУ?
Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд хүн бүр өмчтэй, өмчиндөө эзэн байх ёстой гэж хүссэн ч энэ хүсэл яагаад биелээгүй вэ гэдэгт хариултыг өгөх ёстой. Хэн урагш түлхэв, хэн хойш татав, социализмын хуучин хөрсөн дээрээ хий эргэж ирсний нэг шалтгаан юу байв? Саяхан МАН-ын даргын хийсэн “Монгол орон хоёр танхимтай парламенентын тогтолцоо руу явах ёстой” гэдэг мэдэгдэл энэ асуултын нэг хариулт гэдгийг Д.Эрдэнэбат дарга хэлсэн юм. Хоёр танхимтай парламентын тухай энэ яриа бол сонгуулийн тогтолцоогоо шинэчлэхгүй байя гэсэнтэй агаар нэг юм. Монголчууд 20 жил мажоритари тогтолцоогоор явлаа. Үүнээс болж Монгол Улс хөгжөөгүй, МАН-д л ашигтай байсан. Зүүн Европын бүх улс ардчилсан парламентын тогтогцоог сонгохдоо сонгуулийнхаа тогтолцоог ч бас пропорциональ рүү шилжүүлсэн, ганцхан Монгол Улс л үүнийг хийж чадаагүй. Үүний уршгаар Монголын шилдэг сэхээтнүүдийн төлөөлөл байх ёстой парламент мөнгөтэй хүмүүс, хувь улстөрчдийн өрсөлдөөний тал-бар болж хувирсан. Эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдлыг үгүй хийсэн. Төрд мөнгөтэй хүмүүс л шургалж, олигархийн бүлэглэл бий болсон. Үүнийг “Эрдэнэт” хийсэн, “Эрдэнэт” үйлдвэр улстөрчдийн саалийн үнээ болсон. Ажлаа хийж чаддаггүй, дээрээс унасан хүмүүсийн томилгооны газар, улс төрийн байгууллага болсон. МАН-ын батлахыг үйлдвэрийн ажилчдад зохион байгуулалттайгаар тарааж байгаа ньүүний нэг илрэл гэдгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэлцүүлгийн үеэр хатуухан хэлээд авсан юм.
Тэр мөн “Эрдэнэт” үйлдвэр шинэ техник технологи нэвтэрсэн бүтээн байгуулалтын том цогцолбор байх ёстой болохоос биш, эрх баригч намын гар хөлийн үзүүрээр хөдөлдөг улс төрийн байгууллага байх ёсгүй. Энэ үйлдвэр улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байхад Эрдэнэт хот 1800 гаруй хүн ажилгүйчүүдтэй, хүн амынх нь 20 хувь ядууралд идэгдсэн байна. Үйлдвэр нөөцийнхөө 1/3-ийг барсан, одоо үлдэж байгаа 2/3 дээр ямар бодлого барихыг ярих ёстой. Өнгөрсөн хоёр жилд үйлдвэрийн борлуулалт, тэнд ажиллагсдын тоо хоёр дахин буурсан. Эрдэнэт бол хоёр сумтай аймаг бус, аж үйлдвэрийн том хот болох ёстой. Уулын баяжуулах үйлдвэрийг дагасан боловсруулах жижиг үйлдвэрүүдийг байгуулах ёстойгоос биш, улстөрчдийг тэжээх ёсгүй. Хамгийн их ажил ундарч байх ёстой Эрдэнэтийг энэ төр ашиг-лаж чадсангүй, үүн дээр манай хэлэл-цүүлгийн гол агуулга байх ёстой. Үүний тулд “Эрдэнэт-Монгол 2020” хөтөлбөрийг гаргаж ирнэ, түүнээс биш “Орхон 2020” гэж хөтөлбөр байх ёсгүй шүү гэлээ.
Үүний зэрэгцээ Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга намын дотоод байдалд ч мөн шүүмжлэлтэй хандсан. Тэр “Өнөөдөр Ардчилсан нам эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст дарангуйлагдсан байна. Ардчилсан нам байхгүй бол ардчилал ч байхгүй болно. Ардчилал байхгүй бол Монгол Улс хаантай л болно. Ардчилсан нам дарга томилогдсон нарын нам бус, жирийн гишүүдийн нам байх ёстой” гээд үүн дээр идэвхитэй ажиллахыг гишүүдээсээ хүссэн юм.
Үүний дараа “Лектор” төвийн захирал Ц.Баатархүү Орхон аймгийн Ардчилсан намын гишүүдэд зориулж, “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг хэрхэн явуулах талаар сургалт зохион байгуулж, ажлыг хэсгүүдийг хуваарилсан. “Монгол хүн 2020” хөтөлбөр “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрүүл Монгол хүн”, “Эрдэм боловс-ролтой Монгол хүн”, “Ажил орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн” гэсэн таван салбар хуралдаанаар үргэлжилж, саналуудаа нэгтгэсэн юм. Мөн аймгийн намын байгууллагаас уг хэлэлцүүлгийг сум, баг бүр дээр үргэлжлүүлж, ирсэн саналуудыг нэгтгэн “Орхон 2020” хөтөлбөрт тусгах ёстой.
Хорин настай ардчилал монголчуудын хараалыг идэх ёсгүй гэв
Орхон аймагт зохион байгуулсан энэ удаагийн “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Гадаад харилцааны дэд сайд Н.Болор нар оролцсон. Орхон аймгийн Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалт дээр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэлээд хатуу байр суурь илэрхийлсэн гэж болно. Тэрээр,
-Хорин настай ардчилал монголчуудын хараалыг идэх ёсгүй шүү. Үүний төлөө Ардчилсан нам ажиллах ёстой. Хорин жил ардчил-лын замаар явлаа, надад юу ч наалд-сангүй гэж ярих хүн өнөөдөр ч гэсэн байгаа, “Монголчууд ардчиллын замаар явахгүй” гэж М.Энхсайхан дарга сонгуулийн өмнөх гурван жил ярьсан. Ардчиллаар явахгүй гэвэл бид хаантай л үлдэх болно. Тиймээс бид намынхаа нэрийг хагас хугас ч болов золиослоод хамтарсан Засгийн газарт орж ажилласан. Ядуу байгаа, өмчгүй байгаа иргэдээ өмч хөрөнгөтэй бол-гохын тулд бид Засгийн газарт орсон, энэ ажлынхаа ард гарлаа. Тавантолгйн ордын 4 хувийг “Энержи ресурс” компанид үлдээгээд бусдыг нь төрд авсан. Энэ дөрвөн хувь өнөөдөр дөрвөн их наяд төгрөгийн үнэ хүрч байна. Үлдсэн 96 хувь нь тэгвэл 96 их наяд төгрөг блно. Үүний 2,7 сая монголчуудад хуваахад нэг хүнд 3.5 сая төгргийн баялаг ноогдож байна. Тиймээс энэ ажлыг зохион байгуулсан Н.Алтанхуяг даргад баярлалаа гэж хэлэх ёстой. Гэхдээ энэ орд авлигагүй, дарга нарыг тэжээдэггүй, дэлхийн зах зээл дээр үнэ хүрсэн, үр ашигтай том аж ахуй болсон цагт ийм үр дүнд хүрнэ. Авлига, хээл хахуульд идэгдсэн төртэй, дарга нарыг тэжээдэг аж ахуй болох юм бол ард түмэн юу ч хожихгүй. Ардчилсан нам засагт байгаа нөхцөлд авлигын асуудал гарахгүй шүү, би үүн дээр итгэлтэй байна. Хэрвээ Ардчилсан намын сайд нар Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө авлигад холбогдсон байх юм бол нэг насаараа монголчуудын хараалыг идэх болно. Бид тийм бүдүүн зүрхтэй, тийм совестьтой хүмүүсийг Засгийн газарт оруулаагүй гэлээ.