“Хүүг минь олж өгч туслаач” гэсэн зарыг мессенжэрээр үд дундаас эхлэн илгээж буй. Ганбаатарын Оджаргал 5 настай эрэгтэй. Өнөөдөр 07 цаг 30 минут орчим Дамбадаржаагийн эцсийн буудлын Хаан банкны урд гудамжинд байх гэрийнхээ гаднаас алга болоод одоог хүртэл олдохгүй байна. Тэрээр цэнхэр жинсэн өмд цамц, хар гуталтай. Тархины бага зэрэг саажилттай, сайн ярьдаггүй. Нэрээ хэлж л чадаж аж. Г.Оджаргал нь 120 см орчим өндөртэй биерхүү, цайвар шар царайтай. Энэ хүүхдийг харсан болон олсон хүн 91174919 утсанд холбогдохыг хүсэн ар гэрийнхэн нь манай редакцид хандсан юм.