“Универсиад”-ын чөлөөт бөхийн тэмцээнд ҮБТДС илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын чөлөөт бөхийн тэмцээнд ҮБТДС илүүрхэв

Спортын 11 төрлөөр зохиогдож буй Монголын оюутны спортын X “Универсиад” их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ҮБТДС-ийн Спорт зааланд боллоо. Тэмцээнд 19 их, дээд сургуулийн 230 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөнөөс Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл, нийт 16 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлж, Ю.Гандолгор дасгалжуулагчтай “Аварга” дээд сургууль, Х.Чойжилжав дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид удаахь байрт шалгарсан байна.

“Универсиад”-ын чөлөөт бөхийн тэмцээний дүн:

Эрэгтэй 55 кг: 1. Н.Лхамгарваа /БХИС/, 2. Ч.Шинэбаяр /ШУТИС/, 3. Ж.Баярхүү /МУБИС/, С.Гомбодорж /Их шавь/

Эрэгтэй 60 кг:
1. Г.Нэмэхбаяр /ҮБТДС/, 2. Г.Баянмөнх /ҮБТДС/, 3. Б.Нямдорж /Шонхор/, Э.Бөхбаяр /Цагдаагийн академи/

Эрэгтэй 66 кг: 1. Х.Мөнхжаргал /ХААИС/, 2. Г.Батмагнай /ҮБТДС/, 3. У.Оюунбаяр /ҮБТДС/, Г.Мандахнаран /ҮБТДС/

Эрэгтэй 74 кг:
1. П.Өнөрбат /ҮБТДС/, 2. Б.Номиндалай /Аварга/, 3. Ш.Пүрэвгарьд /МУБИС/, Ц.Цогтбаяр /Мон-Алтиус/

Эрэгтэй 84 кг: 1. М.Мэндсайхан /ХААИС/, 2. Б.Өсөхбаяр /БХИС/, 3. Н.Наранбаатар /ҮБТДС/, О.Үйтүмэн /ҮБТДС/

Эрэгтэй 96 кг: 1. Ч.Батчулуун /Аварга/, 2. Н.Золбоо /ИЗИС/, 3. Г.Биндэръяа /МУБИС/, Н.Цэрэнчунт /ҮБТДС/

Эрэгтэй 120 кг: 1. Э.Оюунболд /Аварга/, 2. П.Бадамсүрэн /Мон-Алтиус/, 3. Б.Шаравнямбуу /Аварга/, Ц.Буянт /Мон-Алтиус/

Эмэгтэй: 48 кг: 1. Ц.Бямбазаяа /БХИС/, 2. Т.Өлзийбаяр /ҮБТДС/, 3. Ю.Ганхайч /Аварга/, Э.Нарангэрэл /ХЦДС/

Эмэгтэй 51 кг: 1. Д.Отгонцэцэг /ҮБТДС/, 2. П.Цолмон /ҮБТДС/, 3.Б.Амаржаргал /МУБИС/, Э.Даваачимэг /ШУТИС/

Эмэгтэй 55 кг: 1. Э.Сумъяа /Аварга/, 2. С.Бямбацэрэн /Аварга/, 3. П.Шинэхүү /МУБИС/, Л.Хонгорзул /ХААИС/

Эмэгтэй 59 кг: 1. Э.Цэвэгмид /ҮБТДС/, 2. Б.Номин-Эрдэнэ /ХЦДС/, 3. Б.Шоовдор /ҮБТДС/, С.Мөнхтуяа /Аварга/

Эмэгтэй 63 кг: 1. Г.Номинзул /ҮБТДС/, 2. Н.Мөнхтуяа /Аварга/, 3. А.Бодьгэрэл /МУБИС/, О.Оюунтуяа /Аварга/

Эмэгтэй 67 кг: 1. Ц.Баярзаяа /МУБИС/, 2. н.Номин-Эрдэнэ /Мон-Алтиус/, 3. Б.Ренчинханд /Мон-Алтиус/, З.Болортунгалаг /Аварга/

Эмэгтэй 72 кг:
1. Б.Наранчимэг /ҮБТДС/, 2. Э.Буяндэлгэр /Аварга/, 3. Ч.Хажид /БХИС/, Б.Даваацэрэн /МУИС/

Дашрамд сонирхуулахад, X “Универсиад” наадам гуравдугаар сарын 18-нд ширээний теннисний тэмцээнээр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ширээний теннис, аэробик, гандбол болон чөлөөт бөхийн төрөлд аваргууд тодроод байна. Харин дараагийн тэмцээн болох шатрын тэмцээн энэ сарын 7-10-нд “Засагт хан” дээд сургуулийн байранд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж