Ялагдашгүй Жокович Надалийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Ялагдашгүй Жокович Надалийг буулган авлаа

Сербийн теннисчин
Новак Жокович дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надалийг буулган авснаар
Miami
Masters 1000 тэмцээний аваргаар
тодорч, 2011 оны ялалтын буухиагаа
үргэлжлүүллээ. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод Надалийг
4-6
; 6-3; 7-6 харьцаатай
хожсоноор энэ улирал эхэлснээс хойш дараалсан 24 дэх ялалтаа авсан нь энэ юм. Шинэ
он гарсаар Жокович “Их дуулга”-ын цувралд багтах Австралийн нээлттэй тэмцээн
болон
Masters-ын хоёр ч
цувралд аваргалаад байна. Харин хоёуланд нь Испани теннисчинг буулган авсан юм.

Цомоо гардаж
авсан Жокович “
Үнэхээр ширүүн, хүнд тулаан байлаа. Магадгүй миний хувьд хамгийн шилдэг
гэж болох финалын тоглолт байлаа. Рафагийн эсрэг тоглох
үргэлж гайхалтай байдаг. Тэр
миний сайн найз т
өдийгүй агуу аварга шүү дээ” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж