“Энэрэлийн бурхан” эмч нарыг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Энэрэлийн бурхан” эмч нарыг тодрууллаа

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Хүмүүн тэтгэгч холбоо” Төрийн бус байгууллагаас хамтран “Энэрэлийн бурхад” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Төв аймагт анх удаа зохион байгуулж байгаа юм. “Энэрэлийн бурхад”-аар 15 эмч, эмнэлгийн ажиллагсад тодорлоо. Эдгээр хүмүүсийг олон жил үр бүтээлтэй ажилласан шилдэг эмч, эрүүл мэндийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах үйл хэрэгт амжилт гарган ажиллаж байгаа эмч нар бөгөөд хамт олон, үйлчлүүлэгсдийн санал хүсэлтээр шалгаруулжээ.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан  эмч нар болох аймгийн эрүүл мэндийн газрын даргаар олон жил ажиллаж байсан, ахмад эмч  Д.Очирбат, Ахмад эмч Ж.Доржготов, Заамар сумын эмч С.Даваа, ахмад эмч Л.Бужгар, өрхийн эмч Ж.Даваасүрэн, Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төвийн эмч О.Хишигчулуун, аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Ж.Уранчимэг, аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ч.Пүрэвсүрэн, нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Г.Нарангэрэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Байгальмаа, өрхийн эмч Ц.Алтанцэцэг, С.Хишигт, Эрдэнэсант сумын их эмч С.Хүрэлтогоо, Эрдэнэ сумын их эмч Д.Бадамханд, аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч эмч Ж.Алтанцэцэг нар “Энэрлийн бурхад”-аар тодорлоо.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж